Хот, хөдөөгийн 330 сум, 171 хороо тус бүрээс сурлагаараа тэргүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчыг сонгож олон улсын нэр хүндтэй их дээд сургуульд элсэн суралцах “Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Тэтэглэгийн анхны эзнээр Б.Багдаулет хүү тодорчээ. Түүний Элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэлний оноо нь 800, математикийнх нь 758 бөгөөд голч оноо 779 ажээ. Б.Багдаулет хүүд халуун баяр хүргэе!