Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж байна. Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 8-ний өдөр эх орондоо ирсэн юм. Харин 3 дахь цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ирэхээр төлөвлөөд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй цэргийн багийн ээлж хүлээлцэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа аж.