Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/АШУҮИС/-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүррээлнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой юм.
Тус хүрээлэн нь:
1. Молекул биологийн лаборатори
2. Эмгэг судлалын лаборатори
3. Биологийн химийн лаборатори
4. Тархи судлалын лаборатори
5. Эсийн биологийн лабораториын зориулалттайгаар ашиглаж болох юм байна.
Ташрамд дурдахад, АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байна.