Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Сэбастиан Сурутай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудад энэ жилээс эхлэн сэтгэл зүйч ажлуулж буй. Сэтгэл зүйчдийг Францын их, дээд сургуулиудад сургаж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахыг уулзалтын үеэр хүслээ. Элчин сайд Сэбастиан Сурун Боловсрол, шинжлэх ухааны салбарт урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдээд ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд Франц хэлний хичээл зааж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэв.