Тайландын арал Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын МИАТ ТӨХК-н онгоц анх удаа газардлаа. Өчигдөр 13:30 цагт Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын 159 зорчигч саадгүй нэвтэрчээ.
Тайланд улсын засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн цар тахлын эрсдэл багатай дэлхийн 63 орны дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх болсныг зарласан. Эдгээр орны дотор Монгол Улс багтаж байгаа юм.