ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд монгол уран бичлэгийг бүртгэсэн байдаг. Өвөө бүртгүүлсэн улс түүнийгээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлууд хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Үүний хүрээнд нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хот дахь ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш нарыг уран бичлэгийн сургалтад хамруулж эхэлжээ. Тус газрынхан 275 сургуулийн 1230 багшийн дунд сонгон шалгаруулалт явуулсан байна. Үүнээс шалгарсан 90 багш сургалтад оролцож байгаа аж. Багш нар сурсан зүйлсээ ирэх сарын 25-нд тайлагнаж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн А.Тайшир