Айлын үхрийг нядлаад, өвсөн дотор нуусан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин "Б" арваннэгдүгээр сарын 16-17- ны шилжих шөнө нэг үхрээ хулгайд тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид хэргийг мөрдөн шалгахад иргэн “Ш” гэгч нь үхрийн мах, арьсыг нь хурааж, өвсөн дотор нуусан байжээ. Хулгай хийсэн иргэнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох бөгөөд малчид сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.