Арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс заагдсан нөхцөлийг хангасан тохиолдолд Япон улс руу зорчихыг зөвшөөрч эхэлжээ.
Үүнд,
- Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар (3 хүртэл сар) зорчих шаардлагатай гадаад иргэд (бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд) Япон руу зорчиж болно.
2. Урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий шинээр хилээр нэвтрэх гадаад иргэд (хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч зэрэг) -ийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв.
3. 1 болон 2-т хамаарах иргэд давын өмнө япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай аж.
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэхүү “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу гэжээ.
Дээр дурдсан тодорхойлолтыг тухайн сургууль нь Боловсролын яам руу өгч хянуулаад суралцагчид өгөх юм байна. Суралцагч гарын үсгээ зураад скайнардаад явуулах зохицуулалт хийжээ.