Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн нутаг, Арын хоолой гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т дэгдсэн эл түймрийн дуудлагыг өчигдөр 15.55 цагт хүлээн авсан байна. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 18.52 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Хээрийн түймрийн улмаас 300 га талбай шатсан.