"Ид шидийн орон" ТББ болон нэр бүхий инфлүүсэрүүд нэгдэж, алслагдсан аймаг, сумдын хүүхдүүдэд тэгш боломж олгох зорилгоор “Magic Box” тѳсѳл хэрэгжүүлж буй. Улмаар төсөлд оролцох хүсэлтэй сум, орон нутгуудын удирдлагыг тендерт урьсан юм. Говь-Алтай аймгийн Тонхилынхон тендерт ялснаар сумын азтай хүүхдүүд төсөлд хамрагдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, төслийн баг маргаашаас халуун уух юмтай, дүүрэн номтой, хөнгөн хөгжимтэйгээр хүүхдүүдэд үйлчилж эхлэх нь.
Төслийн зорилго нь хүүхдүүдэд тэгш боломж олгох аж. MagicBox зочин сурагчид нам суугаад хичээлээ хийх бүх боломжийг бүрдүүлжээ. Тэнд 12 ширхэг сандал ширээтэй 20-25 хүүхэд хангалттай багтах аж. Тэр 12 ширээ хажуудаа утас тогтоогчтой, тогтоогч болгон дээр "Khulan" гар утастай. Хүүхдүүд утсаараа гэр интернэттэй холбогдон "TomYo" цахим хичээл, лекцийг хамтдаа үзэж, Улаанбаатарт явуулж буй хамгийн сайн сургалтуудыг 1250 км-н цаанаас нэг зэрэг авах юм. Мөн сумын багш нарыг сургахаар төслийнхөн багаараа Тонхилд иржээ.