УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ. Тус комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, олон талт конвенц боловсруулах ажил эрхэлдэг жилдээ нэг удаа хуралддаг, шинжээчдийн комисс юм.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа,"Монголд олон улсын эрх зүйг цаашид хөгжүүлэхэд тус нэмэр болох болов уу гэж бодож байна. Сонгогдоход гүн туслалцаа үзүүлсэн Гадаад харилцааны яамны хамт олон болон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээжээ.