Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран улс орон даяар зохион байгуулж байгаа “Эх оронч залуу” үндэсний хөтөлбөр Өвөрхангай аймагт үргэлжлэн хэрэгжиж байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Өвөрхангай аймгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Б.Ууганхүү Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Эх оронч үзэл” сэдвээр лекц уншиж, харилцан ярилцлаа. Тэрээр эх оронч үзлийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлэгч, гүйцэтгэгч нь цэргийн алба хаагчид байдгийг онцлоод хугацаат цэргийн албаа хаахаар ирсэн дайчдыг “Та бүхэн харьцангуй цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшсөн залуус байна. Яагаад гэхээр цэргийн алба өөрөө эх орончдын цугладаг газар” хэмээн тэднээр бахархаж буйгаа хэллээ.