Британийн Ноттингемшир гүнлэгийн Ноттингем хотод сантехникчээр ажилладаг, 57 настай эр шүүхийн шийдвэрийн дагуу нэг жилийг шоронд өнгөрүүлэх болжээ. Жеймс Хулме 2018 оноос хойш хэд хэдэн үйлчлүүлэгчийнхээ ариун цэврийн өрөөнд нууц камер суурилуулсан нь илчлэгджээ. Нэгэн эмэгтэй гэрийнхээ бие засах өрөөнд угаалтууртай холбосон камер байхыг санамсаргүй олж, холбогдох байгууллагуудад гомдол гаргаснаар түүний хийсэн хэрэг илэрсэн бөгөөд гэрт нь нэгжлэг хийхэд амьтан, малтай садарлаж буй хүмүүсийн бичлэг, зургууд байжээ. Байцаалтын явцад хэрэгтэн зүй бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, таашаал авдаг байснаа өчжээ. Түүний гэм буруутайг дэнслэх шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 27-нд болсон аж.
Бэлтгэсэн Э.Хана