Японы Засгийн газар 10 сарын хугацаанд анх удаа гадаад иргэдэд хилээ нээсэн тухай NHK телевиз мэдээллээ. Энэ нь тус улсад сурах болон ажиллах хүсэлтэй олон мянган хүнд томоохон боломжийг нээж буй аж. Гэхдээ хоногт хил нэвтрүүлэх хүний тоонд тавьсан хатуу хязгаарлалт хүчинтэй хэвээр байна.
Тус улсад гурав хүртэл сар байх ажил хэргийн зорилготой хүмүүс, гадаадын оюутнууд, илүү удаан хугацаатай оршин суух техникийн дадлагажигчдыг нэвтрүүлж эхэлжээ. Харин жуулчдыг хязгаарласан хэвээр буй аж. Японы Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн вакцинд хамрагдсан, ажил хэргийн зорилготой хүмүүсийг гурав хоног тусгаарлана. Хязгаарлалтыг сулруулсан нь бизнес идэвхжихэд тус болно хэмээн тус улсын компаниуд найдаж байна. Японы хилээр дотоод, гадаадын иргэд нийлсэн нийт 3500 хүнийг хоногт нэвтрүүлж буй гэнэ.