АНУ-ын Ардчилсан намаас тус улсын нийт 700 гаруй тэрбумтнаас татвар авахаар Сенатад санал оруулсан байна. Тодруулбал, хөрөнгө зарагдснаас үл хамааран бодит бус ашгаасаа татвар төлөхөөр уг саналд тусгасан байна. Энэ саналыг эсэргүүцэгчид хөрөнгийн үнэ үргэлж өсөлттэй байдаггүйг тус нам сануулжээ. Дэлхийн хамгийн баян тэрбумтны нэг Элон Маск энэ саналыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхээ амлаад буй аж.
Энэ хүрээнд ноён Элон Маск өнгөрсөн бямба гарагт твиттер хуудастаа Теслагийн хувьцааны 10 хувийг зарах эсэх талаар санал асуулга явуулжээ. Тэрбээр твиттерт 62 гаруй сая дагагчтай. Энэхүү санал асуулгад нийтдээ 3.5 сая гаруй твиттер хэрэглэгч оролцсноос тэдний 57.9 хувь нь хувьцаагаа зарах нь зөв гэж дэмжээд байна.
Гэхдээ Элон Маск Ардчилсан намын саналыг дэмжсэн ч шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, хувьцаагаа хэзээ, яаж зарах талаар одоогоор мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Хэрэв тэрээр хувьцаагаа зарвал, эргээд маш их хэмжээний татварын төлбөрт унах эрсдэл үүсэх магадлалтай болоод байгаа аж.
Хагас сайн өдөр ноён Элон Маск твиттертээ, “Би хаанаас ч цалин, урамшуулал авдаггүй” гэдгээ мэдэгджээ. Энэ нь албан татвар төлөх орлоггүй, зөвхөн хувьцаа л байгааг гэдгээ илэрхийлсэн байна.
Элон нөхөн олговрын багцаар дамжуулан олон тэрбум долларын ашиг олсон нь ирэх жил хүртэл түүний компани гүйцэтгэлийн зорилтоо амжилттай гүйцэтгэж чадвал, их хэмжээний хувьцааны сонголтуудыг удирдах эрх мэдлийг гартаа атгах юм байна.
Эх сурвалж: BBC