Фэйсбүүкийн хэрэглэгчдийн хувийн нууцийг хамгаалахын тулд зураг, дүрс бичлэгт нүүр царай таних технологи ашиглахаа болихоор шийдсэнийг “Meta platforms” компани уламжлав. Энэ технологийн давуу талыг эргэн тойронд нь үүсэж буй бүх асуудлыг харьцуулан судлах хэрэгтэй байна гэж компанийн тэргүүн Марк Зүкерберг мэдэгджээ. Нийгмийн эл сүлжээ нүүр царай таних технологийг 2010 оноос ашиглаж байгаа юм.