Этиоп даяар онц байдлын дэглэм зарлах шийдэрийг Сайд нарын зөвлөлөөс нь гаргасныг “Fana” телевиз дамжуулав. Энэ нь иргэдээ Тыграйг чөлөөлөх ардын фронтын босогчдоос хамгаалахад чиглэжээ.
Тус фронтынхон энэ сарын 1-нд Оромог чөлөөлөх армийнхантай хүчээ нэгтгэсэн бөгөөд нийслэл Аддис-Абебу руу давшиж магадгүй байсан гэнэ. Үүний дараа Этиопын томоохон бүс нутаг, хотуудын эрх баригчид оршин суугчдадаа Тыграйн босогчид, тэдний холбоотнуудын эсрэг нэгдэж, эх орныхоо төлөө зэвсэг барин тэмцэхийг уриалжээ.