АНУ Испанийн Севилья мужид 2013 оноос хойш байрлаж байсан тэнгисийн явган цэргээ Виченца хот руу шилжүүлэхээр шийджээ. “El Paнs” сонинд бичсэнээс үзвэл АНУ-ын шийдвэр нь улс төрд хамаагүй, Пентагоны дотоод зохион байгуулалтын асуудалтай холбоотой аж. Мөн энэ нь 1992 оноос хойш Испани дахь цэргээ АНУ анх удаа үлэмж хэмжээгээр цөөрүүлэх тухай шийдэр юм. Шилжүүлэн байрлуулах ажиллагаа хэдийн эхэлсэн бөгөөд Испаниас тэнгисийн 850 орчим цэрэг, агаарын найман техникээ татах гэнэ.
Испанид АНУ-ын цэргийг байрлуулсан нь 2012 онд Ливийн Бенгази хот дахь Америкийн төлөөлөгчийн газарт халдлага үйлдсэнтэй холбоотой. Америкийн тэнгисийн цэргийн эхний алба хаагчид Испанийн баазад 2013 онд очжээ. Дараа нь цэргийнхээ тоог 2200, нисэх онгоцоо 17-д хүргэсэн байна.