Хонконгийн шүүх 20 настай, идэвхтэн Тони Чуныг салан тусгаарлах үзлийг өөгшүүлж, мөнгө угаасан гэм буруутай гэж үзсэнийг RTHK радиостанц уламжлав. Тэрбээр залуучуудын “Student¬localism” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, Хонконгийг тусгаар тогтнуулах үзэл санааг дэмжигч, оюутан асан юм. Энэ байгууллага өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд буюу Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг Хятадын парламент баталсан өдөр таржээ. Албан ёсоор тарсан гэж байгаа ч идэвхтнүүд нь хууль зөрчсөн үйл ажиллагаагаа нууцаар явуулсаар буй гэж Прокурорын газраас нь мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээс үзвэл Чун өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 27-нд интернэтэд нууц материал нийтлэх замаар салган тусгаарлах шинжтэй үйл ажиллагаа явуулахыг төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлэхийг оролджээ. Түүний дансанд байсан 700 мянган хонконг доллар (90 мянган ам.доллар)-ын нэг хэсгийг мөнгө угаах хэрэгтэй холбоотой гэж үзсэн байна.
Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хоёр дахь гэмт хэрэгтэн болж буй бөгөөд насаараа хоригдох ял шийтгүүлж болзошгүй.