Японд амиа хорлосон хүний тоо сүүлийн 11 жилд анх удаа өнгөрсөн онд өссөн нь цар тахлын улмаас үүссэн шууд үр дагавар болохыг Засгийн газраас нь бэлтгэсэн илтгэлд дурджээ. Өнгөрсөн онд тус улсад 21 мянга гаруй хүн амиа егүүтгэсэн нь өмнөх оныхоос 912-оор олон байна. Тэдний олонх нь эрхэлсэн ажилтай, эмэгтэй байсан гэнэ. Тодруулбал, хөл хориотой холбоотой цомхотгол, хөдөлмөрийн хөлс нь буурсан цагийн болон түр гэрээгээр ажиллагсад байжээ. 2019 онд бүртгэл явуулсан 1978 оноос хойших амиа егүүтгэсэн хамгийн цөөн тохиолдол гарсан аж. Эл тоо 10 жил дараалан буурсан боловч коронавирус дэгдэж, уг нааштай хандлагыг тасалдуулжээ.