БНСУ-д зэрлэг шувуунаас асар хурдан халдварладаг томуугийн голомт илрүүлжээ. Үүний улмаас шувууны фермүүдэд халдвар тархах эрсдэл үүссэнийг Хүнс, хөдөө болон ойн аж ахуйн яамнаас нь мэдээлэв. Өвчний голомт өмнөд Чунхон мужийн Чонан хотод бүртгэгджээ. Энэ нь сүүлийн долоон сард илэрсэн анхны тохиолдол аж. Үүнтэй холбогдуулан томуутай шувуу илэрсэн газраас 500 метр радиуст бүрэн хөл хорио тогтоож, халдвар тархах аюулын сэрэмжлүүлгийн хамгийн өндөр түвшнийг зарлажээ. Хөл хорио 21 хоног үргэлжлэх гэнэ. 2016 оны арваннэгдүгээр сард дээрхийн адил вирус илэрсэн. Үүний улмаас дараагийн дөрвөн сард нь 38 сая тэжээмэл шувууг нядалснаас болж, хомсдол үүсэж, үнэ эрс өсөж байв.