Фэйсбүүк компани автоматаар гэрэл зураг, видеон дээрх хэрэглэгчдийн нүүр царайг таних системийн хөгжүүлэлтээ зогсоохын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд цуглуулсан тэрбум гаруй хүний царайн өгөгдлөө устгахаар болсноо энэ мягмар гаригт мэдэгдлээ. 2020 онд Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ царайн өгөгдлийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй авч, хадгалсан шалтгаанаар шүүхэд дуудагдаж, $650 саяын торгууль хүлээж байв.
2011 оноос хойш Цахим нууцлалын мэдээллийн төвийн захирал Алан Алан Батлер тус компаныг интернэт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй авахаа зогсоох, АНУ-д хувийн мэдээллийг хамгаалах иж бүрэн зохицуулалт шаардлагатайг уриалсаар байжээ.
Тус компаний Хиймэл оюун ухааны салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Жером Песенти энэ талаар өөрийнхөө блог хуудаст, "Нүүр царай таних системын зохицуулагчид системын хэрэглээг зохицуулах тодорхой дүрмийг гаргаж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн тодорхойгүй үргэлжилсэн нөхцөлд нүүр царай танигчийг ашиглахыг хязгаарлах нь зөв" гэж бичсэн байна.
Сүүлийн үед царай таних системийг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал тулгамдсны улмаас IBM, Microsoft Corp (MSFT.O) болон Amazon.com Inc зэрэг дэлхийн томоохон сошиал медиа платформууд ч нүүр царай таних бүтээгдэхүүний борлуулалтаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа аж.
Эх сурвалж: REUTERS