Энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авсан талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ. Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-с импортлосон
- үрийн улаанбуудай 2.3 мянган тонн,
- 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн,
- дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаанбуудай хадгалагдаж байна.
Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос /агуулах сав/ байгаа бөгөөд одоогоор сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа гэнэ.