Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газарт газар хөдөлжээ. Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдөр 23.46 цагт аймгийн төвөөс хойд зүгт 313 км, сумын төвөөс баруун урд зүгт 31 км-т, Ө-51°18’36.0″, У-100°22’12.0″-т газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн 3.6 магнитудын хүчтэй байсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус сумын Засаг даргын орлогчоос энэ талаар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй хэмээв.