ОХУ-д улсад өнгөрсөн хоёр өдөр дараалан COVID-19-ийн халдварын улмаас 1.1 мянга гаруй хүн нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн их тохиолдол болсон тухай коронавирустэй тэмцэх холбооны шуурхай штабаас мэдээлжээ.
Тус штабын мэдээллээс үзвэл хойд хөршид есөн өдөр дараалан өдөрт 1000 гаруй хүн COVID-19-ийн улмаас нас баржээ. Нас баралтын дийлэнх нь Москва болон Санкт-Петербург хотод бүртгэгдсэн байна. Москвагийн хувьд нас барсан хүний тоо 7-р сарын 28-наас хойших Санкт-Петербургийн хувьд 7-р сарын 25-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
ОХУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан нийт тохиолдол 233 898 болсон байна. Сүүлийн 24 цагт тус улсад нийт халдварын 36 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш мөн л хамгийн өндөр үзүүлэлт аж.