Цахилгаан автомашинд олноороо шилжсэнээр ирэх 10 жилд Францын автомашин үйлдвэрлэлийн салбар ажиллах хүчнийхээ 25 хүртэл хувийг алдаж болзошгүй нь. Тус улсын автомашин үйлдвэрлэлийн “La plateforme automobile” холбооны тэргүүн Люк Шателийн тодруулснаар энэ салбарын ажлын байрны тоо дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин дуусахын хэрээр одоогийн 400 мянгаас буурч, 300 мянга болж мэдэх аж.
Бусад улстай харьцуулахад зардал хэт өндөр байгаа тул Францын эрх баригчид цахилгаан машины үйлдвэрлэлд шилжих компаниуддаа 17 тэрбум еврогийн тусламж үзүүлэх шаардлагатай болж магадгүй гэж Люк Шател үзэж байна.