Гадаадын жуулчдыг ирэх долдугаар сарыг дуустал Төвдөд нэвтрүүлэхгүй болсон тухай “Global Times” сонинд мэдээлжээ.
“China Travel Service” компанийн мэдэгдсэнээр Төвдөд аялахыг хүссэн жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Төвд БНХАУ-ын эрхшээлд орсноос хойш 60 жил болж байгаа аж. Энэ үйл явдалтай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж магадгүй гэж Хятадын эрх баригчид сэрэмжилж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Дашрамд дуулгахад, 2008 оны зун төвдүүд урд хөршийн эрх баригчдыг эсэргүүцсэн цуглаан зохион байгуулж байсан юм.