АНУ-ын Төрийн департамент виз хүссэн оросуудыг “орон гэргүй үндэстэн” ангилалд оруулав. Уг жагсаалтад Консулын газаргүй, эсвэл улс төрийн байдал нь тогтворгүй орнуудаас виз хүсэгчдийг багтаадаг аж. ОХУ-ын иргэдийг Польшийн нийслэлээс виз хүсэхийг санал болгож буй гэнэ. “Орон гэргүй үндэстэн” жагсаалтад оросуудаас гадна Куба, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл, Эритрей, Өмнөд Судан, Йемений иргэд багтдаг.
ОХУ дахь АНУ-ын ЭСЯ өнгөрсөн тавдугаар сараас зөвхөн иргэддээ яаралтай үйлчилгээ үзүүлдэг болсон. Хүн хүчний хомсдолын улмаас Консулын үйлчилгээг өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс үзүүлэх болсноо Вашингтон мэдээлжээ. Өөрийн болон гуравдагч улсын иргэдийг ЭСЯ-нд ажиллахыг ОХУ хориглосонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан хэмээх тайлбар АНУ өгсөн байна.