Салбарын мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” нь төслөөс зарласан дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь төслийн бүс нутаг дахь чухал ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тэтгэлгийн тоо, хэмжээ: 6 магистрант, тус бүрд 3.000.000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос аваарай.
http://www.mne.mn/?p=15355