АНУ-ын мэс заслын эмч нар генийн аргаар өөрчилсөн гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийсэн тухай “The New York Times” сонинд бичжээ.
Шилжүүлэн суулгах мэс заслыг хиймэл амьсгалын аппаратанд орсон, тархи нь ажиллахгүй болсон хүнд хийсэн байна. Мэс заслын мэс засалыг удирдсан хийсэн эмч Роберт Монтгомеригийн хэлснээр шинэ бөөр "бараг тэр даруй" шээс ялгаруулан , амин чухал элэментуудыг боловсруулж эхэлжээ.
Түүний үзэж буйгаар генетикийн хувьд хувирган өөрчилсөн гахай нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын "тогтвортой, нөхөн сэргээгдэх" эх үүсвэр болж чадах аж. АНУ-д одоогоор 100 мянга гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэхээр ээлжээ хүлээж байгаагаас 90 мянга гаруй нь бөөрний донорыг хүлээж байна.
Судлаачид амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах боломжийн талаар хэдэн арван жилийн турш судалсан ч хүний бие амьтны эрхтэнийг шууд эсэргүүцэхээс хэрхэн сэргийлэх тал дээр шийдэл олоогүй өдий хүрсэн бөгөөд Нью-Йоркийн Их Сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвийн эмч нарын хийсэн эл туршилт анхны амжилттай нийгдсэн мэс засал болов. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт томоохон дэвшил авчирсан хэрэг болж байна.