АНУ -ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын “Media & Technology Group” компани "либерал мэдээллийн хэрэгсэлтэй өрсөлдөх” “TRUTH Social” /Үнэн/ хэмээх шинэ нийгмийн сүлжээг удахгүй нээх гэж байгаагаа зарлав.
Тус компани мэдэгдэлдээ "Америкийн сөрөг хүчний дуу хоолойг хаахын тулд нэг талын хүчээ ашиглаж буй Цахиурын хөндий дэх “өндөр технологийн” томоохон компаниудтай тулалдах бодолтой байна" гэжээ. Трамп өөрийн мэдэгдэлдээ "өндөр технологийн" дарангуйллыг эсэргүүцэхийн тулд нийгмийн шинэ сүлжээ бий болгосон гэдгээ онцолжээ. Түүний хэлснээр, "Талибан" террорист байгууллага "Твиттерт” асар их байр суурь эзэлдэг" байхад АНУ-ын ерөнхийлөгчийн "амыг хаах" хаах гээд байдгийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп Жо Байденд ялагдсан үр дүнг Трампын дэмжигчид эсэргүүцэн Капитолийн ордон руу дайран эмх замбараагүй байдал үүсгэсэн үйл явдлын дараа бараг бүх нийгмийн сүлжээ Трампын хаягийг хаасан юм.