Саяхан Их Британид илэрсэн Ковид-19-ийн илүү халдвартай хувилбар АНУ -д илэрчээ. Шинэ хувилбар нь нь "Дельта"-гаас үүссэн бөгөөд "AY 4.2" хувилбар гэх нэрлэжээ. Энэ тухай Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) дарга Рошел Валенски мэдэгджээ.
"Бид вирусийн эл өөрчлөгдсөн хувилбарыг АНУ-д үе үе бүртгэгдэж байгаа ч халдварын тохиолдол одоогоор нэмэгдээгүй" гэж тэрбээр хэлжээ.
CDC нь дельта хувилбарын генетикийн гол болон дэд шугамыг, ялангуяа эм, эсрэгбиет болон вакцинд нөлөөлж болзошгүй хэсгүүдийг нь үргэлжлүүлэн хянаж байгаа аж. "Өнөөдрийн байдлаар AY 4.2 хувилбар нь одоогийн байгаа вакцин эсвэл эмнэл зүйн үр дүнд нөлөөлж байгаа гэсэн нотолгоо байхгүй байна. Бид вирусийг үргэлжлүүлэн хянаж байна" гэж CDC -ийн тэргүүн нэмж хэлэв.
“Дельта” хувилбарын генетикийн хувьслыг ажиглаж байсан Британийн вирус судлаачид AY.4.2 омгийг илрүүлжээ. Лондонгийн Генетикийн хүрээлэнгийн захирал Франсуа Баллугийн хэлснээр AY.4.2 нь өмнөх үеийнхээс 10 хувь илүү халдвартай боловч “Альфа” хувилбараас 50 хувь илүү халдвартай байсан “Дельта”-ийн анхны дэгдэлтээс харьцуулшгүй юм гэж Sky News мэдээлэв. Эрдэмтдийн үзэж буйгаар шинэ хувилбар цар тахлын явцад төдийлөн нөлөөлөхгүй.