Хятадын дээд удирдлага ирэх сард чуулах нь. “Xinhua” агентлагийн мэдээлснээр ирэх сарын 8-11-нд Бээжинд тус улсын Коммунист намын Төв хорооны зургадугаар бүгд хуралдааныг зохион байгуулах шийдвэр гарсан байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин болон бусад удирдагч оролцох уг арга хэмжээний үеэр улс төрийн гол чиглэлүүдийг боловсруулж, боловсон хүчний шийдвэр гаргах гэнэ. Энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж буй улс төрийн уг хүчин түүхийг цогцоор нь хамарсан тогтоолыг чуулганаар хэлэлцэх аж. Тодруулбал, уг тогтоол тус намын 100 жилийн түүхэн дэх хамгийн том амжилт, туршлагатай холбоотой байх юм. Урьд нь ийм тогтоолыг ердөө хоёр удаа буюу 1945, 1981 онд баталжээ. Уг алхам нь ирэх жил болох Коммунист намын их хурлаар Си Зиньпинийг улс төрийн эл хүчний удирдагчийн албан тушаалд батлах гэсэн өнөөгийн удирдагчдын оролдлого аж.