Эхнэр нь нөхөртөө “Намайг үнс” гэв. Нөхөр нь татгалзав. Тэдний хажууд нэгэн эмэгтэй байсан нь нөхрийнх нь амраг аж. Гэр бүлээс гадуур харилцаатай эмэгтэйнхээ нүдэн дээр эхнэрээ үнсэхээс татгалзсан өнөөх эр удалгүй газарт хөсөр унажээ. Америкийн Иллинойс мужийн Роллинг-Медоус хотын нэгэн орон сууцад болсон эл явдлын үр дагаварт 29 настай эрэгтэйн амь хохирч, 28-тай Клаудиа хэмээх бүсгүй шүүхийн хаалга татахад хүрэв. Гэхдээ хэрэгтнийг батлан даалтад ямар нэгэн барьцаагүй гаргах магадлалтай аж. Учир нь тэрбээр гурван хүүхэдтэй.
Бэлтгэсэн Ж.Хана