Израилын Сөнөсөн тэнгис ширгэж, хэмжээ нь жилээс жилд нэг метрээр хумигдаж байна. Үүнийг харуулахын тулд энэ тэнгисийн эрэгт биеэ цагаанаар будсан 200 орчим хүн зогсож буй гэрэл зураг олны анхаарал татах болжээ. АНУ-ын гэрэл зурагчин Спенсер Туникийн экологийн асуудлуудад дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахын тулд бөмбөрцгийн янз бүрийн цэгт нүцгэн, хэдэн зуун хүний гэрэл зураг авдгаар алдартай юм.