Төрийн албаны зөвлөлийнхөн Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, зөвлөн туслахаар Ховд, Увс, Архангай аймагт ажиллажээ. Улмаар албан томилолтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
Ховд аймгийн 15 төрийн захиргааны байгууллагад холбогдох 52 албан хаагч, Увс аймгийн 20 төрийн захиргааны байгууллагад холбогдох 90 албан хаагч, Архангай аймгийн 11 төрийн захиргааны байгууллагад холбогдох 88 албан хаагчийн томилгоотой холбоотой нийт 230 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгчээ.
2021 оны III дугаар улирлын байдлаар төрийн 197 байгууллагын 1589 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалт хийж, 125 байгууллагын 361 албан хаагчийг томилсон шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөнийг илрүүлж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.