Япон даяар “Ковид-19”-ийн улмаас тогтоосон онц байдлын дэглэмийг цуцалснаас хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Олон мужид халдварын тохиолдлын тоо буурсан байна. Фүкүшима мужийн Окүма хотын оршин суугчид сүүлийн 10 жилд анх удаа Насанд хүрсний баярын өдрийг тэмдэглэв. 2011 онд атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэрийг 2019 оноос л хэсэгчлэн цуцалж эхэлжээ. Энэ жил уг баярыг нэгдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөөд байсан аж. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас хоёр ч удаа хойшлуулсан байна. Энэ баярыг тэмдэглэсэн нь тус улсын амьдрал хэвийн голдиролдоо орж буйн илрэл аж. Өнгөрсөн долоо хоногт тус улс даяар халдварын 630 орчим тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2021 оны хамгийн бага үзүүлэлт. Уг үзүүлэлт долоон долоо хоног дараалан буурч байна. Өнгөрсөн бямба гарагт халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 13 өвчтөн нас баржээ. Хүнд өвчтөн өмнөх өдрийнхөөс 22-оор цөөн буюу 335 байв.