Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр 07.00-22.00 цагт Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр суманд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдаж байна. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж дууслаа. Товчхондоо, УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтийн 18-р тойргоос Ц.Идэрбат, Сонгинохайрханы 28 дугаар тойргоос Э.Батшугар сонгогдож, УИХ-ын гишүүн болох нь тодорхой боллоо.