Японы парламентын илүү бүрэн эрхтэй доод танхимыг тараав. Сонгуулийг энэ сарын сүүлчийн өдөр товлохоо тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида урьд нь мэдэгдсэн. Харин кампанит ажил нь ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх аж.
Энэ нь доод танхимын сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа товлосон сонгууль болох юм. Мөн шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үеийн бүх нийтийн анхны санал хураалт болох аж. Цар тахлын эсрэг авах арга хэмжээ, эдийн засгаа сэргээх зам нь кампанит ажлын гол сэдэв болох бололтой.
Парламентын хоёр танхимын олонхын саналаар сонгосон, тус улсын 100 дахь Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 4-нд үүрэгт ажилдаа орсон. Уг үйл явдал болон доод танхимыг тараах хоорондын зай Японы дайнаас хойших үеийн түүхэн дэх хамгийн хамгийн богино хугацаанд тооцогдож байна. Парламентын доод танхимын 465 суудлын 305- ыг одоо эрх баригч Либерал ардчилсан болон түүний эвслийн түнш “Комэйто” намын гишүүд эзэлж буй.