Норвегийн нийслэл Осло хотын цагдаа нар нум сумтай өөр хүнийг хайж байна. Энэ тухай цагдаагийн газраас Twitter хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Цагдаагийн газар үл мэдэгдэх зэвсэгт этгээдийн тухай мэдээлэл ирсэн бөгөөд мэдээллийг шалгаж байгаа аж.. Хууль сахиулагчид одоогоор Хусеби дззрэгт эрэн сурвалжлах ажлыг явуулахын зэрэгцээ байт харвааны клубуудыг шалгаж байна.
10-р сарын 13-нд Осло хотын ойролцоох Конгсберг хотод нум сумаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явсан хүмүүс руу харваж эхэлсэн байна. Тэрээр таван хүнийаминд хүрч, гурван хүн, түүний дотор цагдаагийн ажилтныг шархдуулжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 37 настай Данийн иргэн байсан бөгөөд Ислам шашинтан байсан тухай “Aftepostem” сонин цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.