2020 оны хичээлийн жилд амиа хорлосон сурагчийн тоо анх удаа 400 давсныг Японы Боловсролын яамны ээлжит судалгаа нотлов. Тэрчлэн бага болон бүрэн бус дунд сургуулийн 190 мянга гаруй сурагч хичээлдээ явахаа больсон нь мөн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Дээрх яам жил бүр ерөнхий боловсролын болон тусгай сургуулийн байдлын талаар судалгаа хийдэг аж. Өнгөрсөн гуравдугаар сард дууссан хичээлийн жилд 415 сурагч амиа егүүтгэсэн нь өмнөх оныхоос 100- гаар олон байна. Тэдний долоо нь бага, 103 нь бүрэн бус, 305 нь бүрэн дунд сургуульд суралцагч аж. 30 болон түүнээс илүү хоног хичээлдээ суугаагүй хүүхдийн тоо 196 127 байсан нь өмнөх оныхоос 15 мянгаар олон буюу хамгийн өндөр үзүүлэлт болжээ.