Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Бусын гол гэдэг газарт өчигдөр газар шилгээлээ. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т, 51°39’36.0 өргөрөгт, 98°21’00.0 уртрагт 09.52 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргаас газар хөдөлсний улмаас элдэв эрсдэл учирсан, эсэхийг тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэх хариулт өгчээ.
Ташрамд дурдахад, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газарт 2020 оны есдүгээр сарын 30-ны 17.02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.