Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангана гэж албаныхан мэдээлж буй. БНХАУ-аас нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барих гэж буй эл төслийн ажлыг 2022 онд эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Өмнөговь сумын малчдын төлөөлөл өнөөдөр төв талбайд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг баривал Увс аймгийн Өмнөговь сумын малчин 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нуурт живнэ. УИХ-ын гишүүн, аймаг, сумдын засаг дарга нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын талаар ямар ч бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Хэдэн зуун жил өв залгамжилж ирсэн газар нутгаа зүгээр харж суугаад, бүтэлтэй болох эсэх нь мэдэгдэхгүй зүйлд золиосолж чадахгүй” хэмээв.