АНУ-ын дайсагнасан бодлоготой тэмцэхийн тулд ялагдашгүй армитай болохоо Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тангараглав. Дайн өдөөх бус, зөвхөн батлан хамгаалах зорилгоор БНАСАУ шинэ зэвсэг бүтээж байгааг тэрбээр тус улсад ховорхон гардаг, Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнг үзэхдээ хэлжээ.
Тус улс дуунаас хэт хурдан болон зенитийн залуурт пуужин шинээр бүтээж, туршсан билээ. Мөн Өмнөд Солонгос ч шумбагч онгоцноос залуурт шинэ пуу_ жин туршсан юм. Үүний хариуд БНАСАУ-ын удирдагч “Бид дайн өдөөхгүй, харин сэргийлэхийг хүсэж байна. Тиймээс халдашгүй байдлаа хамгаалахын тулд батлан хамгаалах хүчин чадлаа өргөжүүлж байна” хэмээн мэдэгджээ. Умард болон Өмнөд Солонгос хоорондын түгшүүртэй байдлыг хурцатгаж байна хэмээн тэрбээр АНУ-ыг буруушаахдаа тус орон БНАСАУ-д дайсагнасан ямар ч шинж тэмдэг байхгүйг тэмдэглэсэн аж.