Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхэд ОХУ үлэмж дэмжлэг үзүүлж болох юм гэж БНСУ-ын Энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Но Гю Док Москваг зорихын өмнө мэдэгджээ. “ОХУ Умард Солонгосын байр суурийг сайн ойлгодог” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. БНАСАУ-тай хийх хэлэлцээг сэргээх арга замыг Но Гю Док ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргуловтой хэлэлцэхийг Өмнөд Солонгосын ГХЯ-наас мэдээлжээ. Үүний сацуу 1950-1953 оны Солонгосын дайн дууссаныг баримтжуулах тухай БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилга зэрэг асуудлыг Москвад болох уулзалтаар хэлэлцэх бололтой. Энэ нь Но Гю Док, И.Моргулов нарын 2021 онд хийж буй хоёр дахь уулзалт юм. Оросын дэд сайд өнгөрсөн наймдугаар сард Сөүлд айлчилсан билээ. Тэрбээр Солонгосын хойгийн эргэн тойрны байдлыг зохицуулах хэтийн төлөвийг БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Кимтэй хэлэлцжээ.