Францын Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гялгар уутанд савлаж, худалдахыг хориглосон жимс, хүнсний ногооны жагсаалт гаргав. Үүнийг хүнсний худалдаачид эсэргүүцэж байгаа бөгөөд ийм уут Франц дахь бүх хуванцар сав, баглаа боодлын маш бага хувийг эзэлдэг хэмээн мэдээлсэн байна. Мөн иргэд бусад худалдан авагчийн гар хүрсэн барааг худалдаж авахыг хүсэхгүй байгаа аж.
Гялгар уутыг хориглох нь хуванцрын хэрэглээг үе шаттайгаар бууруулах зорилгоор Францын эрх баригчдын өнгөрсөн онд баталсан, олон жилийн стратегийн нэг хэсэг юм. Өнгөрсөн онд тус улсад хуванцар аяга, таваг, халбага, сэрээ хэрэглэхийг хориглосон юм.