Иракт хугацаанаас өмнө болсон парламентын сонгуульд 97 эмэгтэй ялсныг тус улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас мэдээллээ. INA агентлагийн уламжилснаар парламентын 329 гишүүний төлөө 3200 гаруй хүн өрсөлдсөний 951 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Үүнээс үзвэл эмэгтэй 10 нэр дэвшигч тутмын нэг нь сонгогдсон аж.
Мөн энэ удаагийн сонгуульд Саддам Хусейний үеийн Батлан хамгаалахын сайд асны хүү Халед Султан оролцжээ. Найнава мужид ялсан тэрбээр С.Хусейнтэй хамтран ажиллагсдын анхны үр удам болов. Ирак улс Кувейтэд халдсаны дараа 1991 онд болсон “Цөлийн шуурга” ажиллагааны дараа түүний эцэг Султан Хашим Ахмед гал зогсоох хэлэлцээнд оролцсон Иракийн төлөөлөгчдийг тэргүүлжээ. 2003 онд Америкийн цэргүүдэд бууж өгсөн тэрбээр жилийн дараа шоронд зүрхний шигдээсээр нас барсан аж. 2022 онд болох ёстой байсан Иракийн парламентын сонгуулийг авлига, албан тушаалтнуудын дур зоргоороо үйлдэл, ядуурлын улмаас 2019 оны эцсээр болсон, Засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал, цуглааны дараа хугацаанаас өмнө явуулахаар шийдсэн юм.