Говийн их дархан цаазат газрын /ГИДЦГ/ Б хэсгийн хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, нэрийг нь “Зүүн гарын дархан цаазат газар” болгох Байгаль орчны сайдын тушаал энэ онд гарсан. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сумын засаг дарга УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хүргүүлсэн албан бичигтээ “Бугат сумын дархан цаазат газарт хамаардаг 616 562 га талбай тусгай хамгаалалтаас гарах сөрөг нөлөөлөл бий болсон” тухай дурджээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тусгай хамгаалалттай газрын нэрийг сольж, захиргааг нүүлгэх үндэслэлийг асуусан албан бичгийг БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хүргүүлсэн аж. Тэрбээр эл асуултад ийнхүү хариулжээ. Тодруубал:
- ГИДЦГ-ын А, Б хэсгийн хамгаалалтын захиргааг олон нийт ялгадаггүй. Мөн хавтгай, мазаалай, тахь зэрэг ховор амьтад аль хэсэгт амьдардаг гэдгийг мэддэггүй. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж, ГИДЦГ-ын Б хэсгийн нэрийг “Зүүн гарын дархан цаазат газар” болгон өөрчлөх шийдвэр гаргасан.
- Бугат сум нь дархан цаазат газрын зүүн хойд хэсэгт байдаг учир Тахийн талд буюу баруун хэсэгтээ хүрч, ажиллаж чадахгүй байна. Ховд аймгийн Алтай сум нь дархан цаазат газрын чанх голд байрладаг, дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн тул төрийн захиргааны байгууллагууд хамгийн бага зардлаар ажиллах боломжтой.
- ГИДЦГ-ын Б хэсгийн газар нутгийн 40 хувь нь Ховд аймгийн Алтай сум, 25 хувь нь Алтай аймгийн Бугат сумд хамаардаг тул Алтай сумаас хяналт шалгалтын ажлыг шуурхай хийх боломжтой.
- Ховд аймгийн Алтай суманд Хамгаалалтын захиргааг шилжyyлснээс хойш одоогийн орон тоон дээр нэг мэргэжилтэн, 2 үйлчилгээний ажилтан нэмж ажиллуулах телевлегеетэй байгаа ба Тахийн талд Говь-Алтай аймгийг хариуцсан хамгаалалтын хэсэг, тахь нyтагшуулах, судалгаа шинжилгээний төв байryулж 2 мэргэжилтэн, 10 байгаль хамгаалагч, 2 үйлчилгээний ажилтан тогтмол ажиллуулна хэмээн тайлбарлажээ.