БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам зэвсэг, мансууруулах бодисын наймаанаас орлого олдог, тагнуулын террорист тусгай хэлтэстэй тухай тус улсын тагнуулын албанд 30 гаруй жил, ахлах хурандаа болтлоо ажилласан Ким Кук Сон ВВС-д ярьжээ. Тэрбээр 2014 онд Өмнөд Солонгос руу дүрвэж, тагнуулын газарт нь ажиллаж буй гэнэ. 1997 онд БНАСАУ-аас дүрвэсэн өндөр албан тушаалын офицер Хван Жан Ёпыг устгах ажиллагааг тэрбээр улирдагчийнхаа тушаалаар гүйцэтгэжээ. Уг ажиллагаа бүтэлгүйтсэн бөгөөд Умард Солонгосын хоёр офицер одоо БНСУ-ын шоронд хоригдож буй. 2010 онд Өмнөд Солонгосын “Чонан” усан онгоц сүйрсэн, Ёнпхендо арал руу пуужин харвасан нь Ким Жөн Уны тушаал байсан гэнэ. Мөн Ким Жөн Ирийг төр барьж байхад БНАСАУ кибер дайнд бэлтгэж эхэлжээ. Үүний сацуу Иран, иргэний дайн олон жил үргэлжилсэн Сири, Ливи, Судан, Мьянмар зэрэг Ойрхи Дорнод болон Африкийн оронд зэвсэг худалдаж багагүй орлого олдог. Эцэст нь, БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам 1990 оноос мансууруулах бодис үйлдвэрлэх, түгээх ажил идэвхтэй хийж байгаа аж. Үүний орлогоор удирдагч нь харш босгож, тансаг зэрэглэлийн машин, хүнс, хувцас авдаг гэнэ.