Хятадын авлигын эсрэг агентлаг төрийн томоохон 25 банк, хөрөнгө оруулалтын санг шалгаж буй тухай “Wall street journal” сонинд бичжээ. Барилгын “China evergrande group”, таксины үйлчилгээний “Didi global”, санхүү, технологийн “Ant group” онцгой анхаарал татаж буй гэнэ. Төрийн компаниудын удирдлагын бүрэлдэхүүнийг цомхотгохыг Сангийн яамных нь зарим түшмэл шаардаж байгаа. Шалгалтын үр дүнд нэг хэсгийг нь шагнаж, хувийн компаниудтай холбогдсон этгээдүүдийг шийтгэх аж. Өрөнд автсан барилгын салбар эдийн засгаас хараат байдаг асуудлыг энэ шалгалтаар шийдэх бололтой. Өнгөрсөн сард “China evergrande group” арилжааны хоёр банканд өрөө төлөх боломжгүйгээ мэдээлсэн юм. Тус компанийн өр 310 тэрбум ам.доллар давжээ.